Дундговь аймгийн Адаацаг сумын ИТХ

Дундговь аймгийн Адаацаг сумын ИТХ

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн

2021-11-13

Тэмцээнийг манай сум удирдамжийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 13 өдөр зохион байгуулав. Тамирчдын нэрсийг 5 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нараас мэдүүлэг гаргах маягтаар авсан ба нийт 15 тамирчин бүртгүүлсэн бөгөөд, тэмцээнд 5 багийн эрэгтэй 10, эмэгтэй 5, нийт 15 тамирчин оролцлоо. 

Эрэгтэй төрөлд тэргүүн байр Сүм багийн иргэн Ч.Мөнхочир, дэд байр өвөр –урт багийн иргэн Г.Түвшинжаргал, гуравдугаар байр нэгдүгээр багийн иргэн П.Мөнхбат, Эмэгтэй төрөлд тэргүүн байр Тавин багийн иргэн Г.Гаажидмаа, дэд байр тавдугаар багийн иргэн Б.Уугансарнай, гуравдугаар байр 1 дүгээр багийн иргэн Г.Баярцэрэн нар тус тус шалгарч хагас шигшээ шат болох аймгийн аварга  шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр тэргүүн байранд шалгарсан тамирчид шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%